Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоршоо хөгжүүлэх сангийн хүрээнд "Төрдөө ээлтэй орон нутаг" аян эхэллээ


“Төрдөө ээлтэй орон нутаг” аяныг аймгийн Прокурорын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 3 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулна.Хоршооны тухай хуулийн дагуу Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчилсөнтэй холбогдуулан “Хоршоо хөгжүүлэх сан”-д санхүүжилт төвлөрүүлэх, хуулийн эрх зүйн орчныг таниулах, мөн сум хөгжүүлэх сангаас зээл аваад эргэн төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн зөрчилтэй зээлийг төлүүлэх зорилгоор энэхүү аяныг санаачилжээ.
Аймгийн Засаг дарга М.Батжаргал, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ганбаатар нар сумдын Засаг дарга нартай цахим уулзалт хийж аяны зорилго, мэдээллийг хүргэлээ.
Нийгэмд шударга ёсыг тогтоож, аливаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг танил тал, ашиг сонирхлын зөрчилгүйгээр хүргэх ёстой эзэнд нь хуваарилахад энэхүү аян чухал ач холбогдолтойг Засаг даргын зүгээс илэрхийлж байлаа.
Аяны хүрээнд сум тус бүр “Сум хөгжүүлэх сан”-тай холбоотой бичиг баримт, олгосон зээл, эргэн төлөгдөөгүй зээлийн талаарх мэдээллийг нэгтгэнэ.
Прокурорын газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтарсан ажлын хэсэг сумдад очиж:
- Буруутай этгээдээс хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд болон эвлэрүүлэн зуучлагчид гаргах эсэх асуудлыг шийдвэрлэх,
- Зээлийн төлөлттэй холбоотой эвлэрүүлэн зуучлалд гаргасан нэхэмжлэлүүд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч төлөгдөөгүй байдлын судалгааг гаргах,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ