
Хэнтий аймгийн Батширээт суманд аравдугаар сарын 21-ний 13:58 цагт гарсан хээрийн түймрийн өнөөдөр /2026.10.23/ өглөө 07:00 цагт бүрэн унтраасан байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цурамд оруулсан гурав, унтраахаар ажиллаж буй хоёр, нийт таван хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэг дүгээр багт аравдугаар сарын 22-ний 13:10 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр өглөө 07:40 цагт цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын наймдугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар 22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг өнөөдөр өдрийн 10:10 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант зургадугаар баг "Оргийн ам" гэдэг газар 22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад, Эрдэнэцагаан, Асгат сумын мэргэжлийн анги ажиллаж аравдугаар сарын 23-ны өдрийн 10:32 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт дөрөвдүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар өнөөдөр өглөө 08:59 цагт гарсан хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур дөрөвдүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байгаа ажээ.





