Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Удмаа мэдэж - Судраа цуглуулъя” аян эхэллээ


“Удмаа мэдэж - Судраа цуглуулъя” угийн бичиг хөтлөх 3 сарын аяны үйл ажиллагааг Өмнөговь аймгийн хэмжээнд эхлүүллээ.Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг”, “Залуус” хөтөлбөрийн хүрээнд дээрх аяныг зохион байгуулж байгаа юм. Угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалаа сэргээхэд залуучууд, иргэд, олон нийтийг идэвхжүүлэх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг таниулах, хөтлөх аргад сургах, угийн бичиг хөтөлдөг өрх гэр бүлийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн "Манай аймгийн ард иргэдийн дунд угийн бичиг хөтлөх ажил идэвхтэй байдаг. Өмнөх жилүүдэд олон сургалт явуулж, сургагч багш нарыг бэлдсэний үр дүнд иргэд угийн бичгээ маш сайн хөтөлдөг болсон. Ойролцоогоор таван мянга гаруй өрх угийн бичгээ хөтөлдөг гэсэн тоон мэдээ бий. Өнгөрсөн хугацаанд ургийн баяр хийсэн, удмын уулзалт 1500 байна" гэлээ. “Удмаа мэдэж -Судраа цуглуулъя” угийн бичиг хөтлөх аяныг аймгийн ЗДТГ, Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд идэвхтэй оролцсон 3 сумыг шалгаруулахаас гадна угийн бичгээ баяжуулан хөтөлсөн өрхийг шалгаруулж урамшуулна. Аян энэ оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ