Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Бидний бахархал-Монгол бичиг" уран бичвэрийн уралдааны дүн гарлаа



Өмнөговь аймагт "Бидний бахархал-Монгол бичиг" уран бичвэрийн уралдаан зарлаж дүнгээ гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны Монголын бичиг үсгийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тухай 105 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр”-ийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд эх хэл, бичиг үсгээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах, олон түмэнд таниулах, иргэд, хүүхэд залуучуудад монгол бичгээ эзэмших сэдэл тэмүүллийг бий болгох зорилгоор дээрх уралдааныг зохион байгуулсан байна. Аймгийн Төв номын сангаас ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан уг уралдаанд 13 бүтээл иржээ. Үүнээс тэргүүн байрт 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Арвин, дэд байрт 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Д.Эрдэнэчимэг, гутгаар байрт 4 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Г.Мөнгөнцэцэг, тусгай байрт 4 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Д.Анужин нар шалгарчээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ