Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойг тохиолдуулан Замын-Үүд сумын ИТХ, ЗДТГ хамтран Үндсэн хуулиа дээдлэх, судлах, сахин биелүүлэх , залуу үеийнхэнд  эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” , “Хүний эрхэм чанар”сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгууллаа. Дунд ангийн сурагчдын ангилалд зохион байгуулсан “Хүний эрхэм чанар” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Замын-Үүдийн хоёрдугаар сургуулийн 7в ангийн сурагч О.Солонго, дэд байрт мөн  сургуулийн 7б ангийн сурагч Т.Отгондарь, гутгаар байрт нэгдүгээр сургуулийн 8г ангийн сурагч Б.Хүслэн шалгарлаа.

Харин  ахлах ангийн сурагчдын ангилалд зохион байгуулсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрт нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч З.Энххүслэн, дэд байрт гуравдугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Нарангуа, гутгаар байрт нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Д.Бумчин  нар тус тус шалгарав.
Сурагчид эсээ бичлэгтээ тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх оронч үзэл хийгээд энэ үнэт зүйлсийг ирээдүйд хэрхэн уламжилж авч явах талаар өөрсдийн санаа бодлоо дэлгэрүүлэн бичжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ