Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд зөвлөгөөн зохион байгуулж байна



Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыгорон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн ЗДТГБСУГ, "Титэм" ЕБС, Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран "Төрийн албан хаагчдын хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэх арга зам, санаачилга, шийдэл" сэдэвт зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах, төрийн албан хаагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд удирдах албан тушаалтнуудын манлайлал үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Зөвлөгөөнд удирдах албан тушаалтнууд, монгол хэл бичгийн багш нар, иргэдийн төлөөлөл ахмад багш нар оролцож байна.
Зөвлөгөөний төгсгөлд "Сүегэр" уралдааны шагнал гардуулахажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ