Булган аймагт хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөлийг аймгийн Засаг даргаар ахлуулан байгууллаа.
Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн, монгол хэл, бичгийн багш нар болон сэтгүүлч, олон нийтийн байгууллагын төсөөллийг салбар зөвлөлд оруулсан байна. Тус зөвлөл Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрIII"-ийг хэрэгжүүлэх, монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах үндсэн үүргийг хэрэгжүүлэх ажиллах юм.
Тус аймаг энэ оныг “Үндэсний өв, бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласан бөгөөд хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөл үндэсний бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдад монгол бичгийг заах, сургах, хос бичигтэн болох хөдөлгөөн өрнүүлэх, шилдэг сум, байгууллага, сургагч багш шалгаруулах ажил зохион байгуулах талаар санал боловсруулан аймгийн удирдлагад хүргүүлсэн байна.