Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба аймгийн 16 сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
    - Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Булган аймгийн 16 сумын сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Сум хөгжүүлэх сангийн программд зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлдэгч нарын мэдээллийг Монгол банкны нэгдсэн сүлжээнд холбох ажлын хүрээнд мэдээллийн санг тулгаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа. Хяналт шалгалтыг манай алба, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хийж гүйцэтгэлээ гэж аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Баттулга ярилаа.
Шалгалтын хугацаанд 16 сумын 79 зээлдэгчийн 85,6 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг сум хөгжүүлэх сангийн дансанд төвлөрүүлжээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу долоон сумын 22 зээлдэгчийн 44,6 сая төгрөгийн зээлийг төлүүлсэн байна. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч есөн сумын 25 зээлдэгчтэй холбогдолтой 94,9 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ