Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар 60 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулга, дүүргийн Эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, цаг үеийн байдалд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар ажлын хэсгийн дүгнэлт, Дотоод аудитын албаны бүтэц зохион байгуулалт, 1 дүгээр улирлын үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 60 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, цаг үеийн байдалд авч хэрэгжүүлж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Шинэ төрлийн коронавирусын өвчлөлийн үед дүүргийн Эрүүл мэндийн төв болон, Өрхийн эрүүл мэндийн төв хэрхэн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа талаар Засаг даргад мэдээлэл хүргэлээ.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, дотоод аудитын бүтэц зохион байгуулалтад хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн дүгнэлтийг зөвлөлийн хуралдаанаар танилцууллаа. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлтийг боловсруулан, анхаарч ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл холбогдох албаныханд үүрэг болголоо.