Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Гурван суманд халдварт өвчний тохиолдол сум, аймгийн дунджаас дээгүүр байна



Архангай аймаг 96 мянган хүн амтай. Аймгийн дүнгээр арван мянган хүн тутмаас 506 нь буюу 4855 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна. Халдварт өвчний тухайд оны эхний 8 сарын байдлаар өссөн дүнгээр Өлзийт суманд 615,Тариатад 725, Эрдэнэбулганд 1139 халдварт өвчин гарсан нь сум, аймгийн дунджаас дээгүүр байгаа аж. Харин бусад суманд аймгийн дунджаас доогуур байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 95.4 хувь нь коронавируст халдварт өвчнөөр, 3.0 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 1.8 хувь нь бусад буюу сүрьеэгээр өвчилжээ. Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс2144 (55.8%) тохиолдлоор өссөн нь ковид-19 цар тахлаас шалтгаалсныг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ