Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Галзуугийн өвчлөл буурсан үзүүлэлттэй байна



Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт он гарснаас хойш мал, амьтны галзуу өвчний 13 тохиолдол гарчээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.8 хувь буурсан байна.
Тус аймгийн Мал эмнэлгийн газрын дарга П.Одбаяр хэлэхдээ "Галзуу болон бусад мал амьтаны халдварт өвчин нь тухайн цаг үеийн байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалдаг. Тиймээс энэ жил урьдчилан сэргийлэх тарилгыг эрт эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор энэ онд буурсан" гэлээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын эхээр Баяндалай суманд нэг нохой галзуу өвчнөөр өвчилснийг устгасан байна. Одоогийн байдлаар тус суманд золбин нохой устгах ажлыг хийж байгаа аж. Өмнөговь аймагт халдварт өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Шөвөг яр өвчнөөс сэргийлэх тарилгын ажил дууссан бол дотрын халдварт хордлого, галзуу өвчнөөс сэргийлэх тарилга хийж байгаа юм байна. Үүнээс гадна  ирэх саруудад сахуу, томуу өвчнөөс сэргийлэх тарилга хийх аж. Мал амьтаны гоц халдварт шүлхий өвчний эрсдэлтэй бүс нутаг болох Манлай, Ханбогд сумдад урьдчилан сэргийлэх тарилгыг үнэгүйгээр мэдрэмтгий мал амьтанд хийсэн байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ