Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БЗХӨ-өөр 16-35 насныхан өвчлөх нь их байна

Дорнод аймагт өнгөрсөн онд БЗХӨ-ний үзүүлэлт буурсан ч бусад аймагтай харьцуулахад өндөр хэвээр байгаа юм. Насны хувьд бэлгийн замын халдвараар 16-35 насныхан зонхилж байна гэж БОЭТ-ийн БЗХӨ, ХДХВ, ДОХ-ын кабинетаас мэдээлэв. Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хандлага сул байгааг ч анхааруулж байна. Тус кабинетаас жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж, өнгөрсөн онд л гэхэд арван мянган хүн хамруулахаар төлөвлөснөөс 70 гаруй хувьтай биелүүлжээ.
Сүүлийн жилүүдэд эрсдэлт бүлгийнхнээс гадна төрийн алба хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид зэргээр иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт өргөн хүрээтэй хамруулж байгаа юм. Мөн насны хязгаар заах нь учир дутагдалтай гэдгийг ч мэргэжлийн эмч хэлж байна. Учир нь 2018 онд л гэхэд хөдөөгийн нийт суманд үзлэг хийж, 45-аас дээш 60 хүртэлх насныхныг хамруулахад өвчтэй тохиолдол багагүй гарчээ. Дорнод аймагт ХДХВ-ээр өвчилсөн наймаас есөн хүн бүртгэгдсэн. Гэхдээ дийлэнх нь Улаанбаатар хотод ХӨСҮТ-д хяналтад байдаг аж. 

Д.Дэлгэрмаа
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ