Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Засаг даргын хөрөнгөөр ард иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх лед дэлгэцийг шийдвэрлэж өглөө.
Тус дэлгэцээр үер, ус, гал түймэр, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин болон болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг шторкуудыг иргэд, олон нийтэд хүргэхээс гадна иргэдэд зайн сургалт зохион байгуулахад ашиглаж байна.
Ингэснээр урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх боломжтой боллоо гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.