Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол орны нутагт он гарсаар 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа болжээ


Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол Пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг билээ.
Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийн удирдамжийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулж буй аж.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургагч багш нар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Аюулгүй-Өрх”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт теле хичээлийг бэлтгэж, олон нийтэд хүргэжээ.
Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 14,895 удаагийн газар хөдлөлт болсон байна.
Үүнээс магнитуд нь 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа болж, 12 тохиолдол нь иргэдэд мэдрэгджээ.
Онцгой Байдлын Ерөнхий Газар
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ