Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоёр сумын нутагт шүлхийгээр өвчилсөн 100 гаруй мал байна


Ховд аймагт малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Мал эмнэлгийн газраас тодрууллаа. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойших хугацаанд Ховд аймгийн 10 суманд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, 7000 мал өвчилсөн байна. Улмаар мэргэжлийн байгууллагууд эрсдэл бүхий голомтын бүсэд хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоож, мал сүргийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн.
Үүний үр дүнд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэгтэй 6000 гаруй малыг эмчилж,эдгээсэн байна. Мөн шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 сая 300 мянган толгой малд вакцин хийжээ.
Одоо малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг хумих, урьдчилан сэргийлэх, өвчтэй малыг эмчлэх үйл ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Чандмань суманд 567, Дөргөн суманд 158 гээд нийт 725 мал шүлхийгээр өвчилсөн.Үүнээс Чандмань суманд 466, Дөргөн суманд 121 мал эдгэрсэнбайна. Одоотус хоёр суманд шүлхий өвчинтэй 138 мал байна.    
Шүлхий өвчний голомтЧандманьсуманд тав, Дөргөн суманд хоёрбайгаа тул сумдад10 орчим байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэг (пост) ажиллажбайгаа юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ