Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөст суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Мөст суманд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосон байна. Энэ оны долоодугаар сарын 1-нд Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж, 949 мал өвчилж, улмаар 220 мал хорогдсон. Тухайн үед 300 мянган толгой малыг вакцинд бүрэн хамруулсны үр дүнд халдварын тархалтыг зогсоожээ. 

Тэгвэл Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн Хөх судал гэх газарт 10 гаруй үхэр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэх дуудлага энэ сарын 12-ны өдөр Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байна. 

Одоогийн байдлаар мэргэжилтнүүд шинжилгээ хийж, сорьцийг Улаанбаатар хот руу явуулсан. Шинжилгээний хариу эцсийн байдлаар хараахан гараагүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан түр хугацаанд Мөст сумын нутаг дэвсгэрт хөл хорио тогтоосон гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ