Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүлхий өвчний голомттой бүсээс мал тээвэрлэн иржээ


Тус аймгийн Цагаанчулуут суманд шүлхий өвчтэй малыг тээвэрлэн ирж голомт үүсгээд байна. Малчдын хариуцлагагүйгээс шалтгаалан гарал үүсэлгүй. Шүлхий өвчтэй малыг Говь-Алтай аймгийн Шарга сумаас Цагаанчулуут сумын Дэлгэр багт тээвэрлэн ирж голомт үүсгээд байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Тээвэрлэн ирсэн малыг устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байна. Малын гоц халдварт шүлхий өвчин нь малаас малд халдварладаг, хүн машин техникээр дамжин эрүүл бүсэд тархаадаг олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

Өнөөдрийн байдлаар манай аймгийн хил залгаа Говь-Алтай аймгийн долоон сум буюу Есөнбулаг, Тайшир, Шарга, Халиун, Цогт, Хөхморьт, Баян-Уул. Архангай аймгийн Булган, Их-тамир, Баянхонгор аймгийн Өлзийт, Ховд аймгийн Буянт, Дарви сумдад малын гоц халдварт шүлхий өвчин батлагдаад байна. Завхан аймаг нь өнөөдрийн байдлаар мал сүрэг нь эрүүл, вакцингүй бүсэд хамрагдаж байгаа. Малын мах, түүхий эд болон бусад малын гаралтай бүтээгдэхүүнүүд нь гадаад, дотоодын зах зээлд борлогдохдоо харьцангуй сайн байна. Хэрэв малын гоц халдварт шүлхий өвчин манай аймагт халдварлагдан орж ирвэл мал мах, малын гаралтай түүхий эд борлогдохгүй. Иргэдийн амьдрал ахуйд эрс нөлөөлнө гэдгийг малчид маань ойлгохыг хүсэж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Халдварт өвчин илэрсэн тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтооно
Аймгийн Онцгой байдлын газраас малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.  
Тухайлбал, сум, багийн Засаг дарга нар малчид, иргэдэд халдвартай бүс нутгаас мал мах, малын гаралтай түүхий эд тээвэрлэхгүй байхыг байнга хэлж, ойлгуулах шаардлагатай байна. Голомт бүхий бүс нутгаар зорчсон тохиолдолд заавал ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж байх. Малчид малын гоц халдварт өвчний талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх. Халдварт өвчин илэрсэн тохиолдолд нууж хугацаа алдалгүйгээр мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэж байх.

Сум багт малын гоц халдварт өвчин илэрсэн тохиолдолд сум, багийн Засаг дарга нар яаралтай хорио цээрийн дэглэм тогтоож хяналтын постуудыг ажиллуулах шаардлагатай юм. Манай аймагт шүлхий өвчний шинж тэмдэг илэрвэл хорио цээрийн дэглэм тогтоох, малд үзлэг шинжилгээ хийх. Илэрсэн тохиолдолд малыг ангилан ялгах, байнгын болон явуулын пост гаргах. Малын вакцин захиалан,  авчрах, вакцинжуулах гээд асар их зардал гарах болно. Тиймээс малчид, ард иргэд та бүхэн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн бүхэн үүрэг, хариуцлагаа ухамсарлахыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж, анхааруулж байна гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ