Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын шүлхий өвчний 11 голомт үүсчээ

Аймгийн хэмжээнд малын шүлхий өвчний 11 голомт үүсч,  есөн сумын 85 малчин өрхийн 7681 толгой мал шүлхийтээд байна. Зүүн аймгуудад оторлосон айл өрхүүдээр малын халдварт өвчлөл зөөвөрлөгдсөн ирсэн бөгөөд одоогоор 31 бог малыг устгаад байгаа аж. Аймгийн Мал эмнэлгийн албанаас 70 мянган бодын тун вакциныг татан авч сумдад хуваарилан 7 сумын 1879.9 мянган толгой малыг вакцинуулахаар төлөвлөснөөс гүйцэтгэл 41.6 хувьтай байна. Мөн голомтын болон сэжигтэй бүсийн бэлчээр, малын хашаа, саравч зэрэг 265370 м.кв талбайд халдваргүйтгэл хийжээ.
Шүлхий өвчин гарсан аймаг, сумдаас ирж байгаа отрын малд байнга хяналт тавих, вакцины дархлаа тогттол малчдын нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа, наймааг хориглох шаарлагатай байгааг Мал эмнэлгийн албанаас мэдээлэв. Сүүлийн өдрүүдэд малын шүлхий өвчлөл буурч байгаа тул хорио цээрийн дэглэмийг сулруулаад байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ