Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган суманд шүлхий өвчний 51 тохиолдол бүртгэгдээд байна

Баян-Өлгий аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 21-ний өдөр тус сумын Улаанхус багийн Халзан хэмээх газарт 3 үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Тус газар нь Ховд аймгийн Булган сумтай ойрхон оршдог тул өвчин тухайн нутгаас дамжин халдварласан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаад байгаа аж.
Дээрх халдварын голомт тэлж Хужирт багийн Туулайт, Хундагт зэрэг газруудаас өвчин илэрчээ. Мөн хамгийн сүүлд энэ сарын 14-ний өдөр Дэлүүн сумтай хил залгаа Улаагчин багийн Асгат хэмээх газраас үхэр мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдсан байна. Тухайн голомтоос энэ сарын 21-ний өдөр өвчлөл нэмж бүртгэгдсэн бөгөөд Булган сумын хэмжээнд нийтдээ 51 мал /үхэр/ гоц халдварт өвчнөөр өвчилж байгаа.
Аймгийн Мал эмнэлгийн газрын албаны дарга Т.Ергалигийн өгсөн мэдээллээр өвчин гарсан голомтын бүсэд 56,5 мянган мкв, сэжигтэй бүсэд 139,7 мянган мкв газарт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Түүнчлэн 6 газарт хяналтын пост гаргаж, хөл хорио тогтоосон байна.
Одоогоор Улаанхус багийн 29,5 мянган толгой, Хужирт, Сөнхөл багуудын 23 мянган толгой малд шүлхий өвчний эсрэг вакцин тарьсан. Харин улсын хэмжээнд шүлхийн вакцины нөөц дууссан тул энэ сарын 26-наас хойш Булган сумын үлдсэн 132 мянга, Дэлүүн сумын 324 мянган толгой малыг вакцинжуулахаар төлөвлөж байгаа ажээ.      
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ