Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоригдолд хөдөлмөрлөх дадал олгохоор зорьж байна


Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Өөрөөр хэлбэл,Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтранажиллана. Тэдхорих ял эдэлж суллагдсан иргэн, удаа дараа зөрчил үйлдэж шийтгүүлсэн иргэнийг нийгмийн амьдралд дасан зохицох, ажил хөдөлмөр эрхлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байхад чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах зорилгоорэнэхүүхамтын ажиллагааны санамж бичгийг байгуулжээ.

Улмаархамтын ажиллагааны хүрээнд“Хоригдолд хөдөлмөрлөх дадал олгоход чиглэсэн сургалт, нийгэмшүүлэхэд чиглэсэн ажил,үйл ажиллагаа зохион байгуулах аж. Мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ирүүлсэн судалгааг хүлээн авч,иргэнийг хуулийн дагуу хамрагдвал зохих халамж үйлчилгээнд хамруулж, хөдөлмөр эрхлүүлэхэд чиглэсэн ажлыг  тухай бүртхэрэгжүүлэх, Санамж бичгийн дагуу зохион байгуулсан ажил,үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхэлсэн, сургалтад хамрагдсан, нийгмийн халамж үйлчилгээ хүртсэн иргэн дахин гэмт хэрэг,зөрчил үйлдсэн эсэхийгХовдаймгийн Прокурорын газраас судалж, гэмт хэрэг зөрчил үйлдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээг тодорхойлох”гэх мэтолонажил хийхээр төлөвлөсөн гэж албаныхан хэллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ