Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Өсвөрийн сэргийлэгч” цахим тэмцээн боллоо



Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “Өсвөрийн сэргийлэгч-2021” шилдэг бүлгэм шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
- Аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийт, сургуулийн сурагчид, эцэг эх, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, бүлгэмийн гишүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цахим тэмцээн хийлээ.”Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн зохион байгуулсан ажлын тайлан, “Би сэргийлэгч болно”, сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний видео сурталчилгаа, хууль эрх зүйн асуулт хариулт зэрэг даалгаврыг гүйцэтгүүлж шалгаруулсан гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Долгор ярилаа.
"Өсвөрийн сэргийлэгч-2021" цахим уралдааны тэргүүн байрт Булган сумын “Эрдмийн өргөө” лаборатори сургуулийн А.Мөнхшүр ахлагчтай “Сүлд” бүлгэм,дэд байрт Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Т.Намуун ахлагчтай “Ирээдүй” бүлгэм, гутгаар байрт Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн Г.Очирсүрэн ахлагчтай “Сонор” бүлгэм шалгарсан байна. “Шилдэг нийгмийн ажилтан”-аар Булган сумын “Эрдмийн өргөө” лаборатори сургуулийн нийгмийн ажилтан Б.Доржпүрэв шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ