Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ


Ховд аймаг дахь Цагдаагийн газраас 17 сумын Засаг даргатай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 
Энэ үеэр орон нутгийн гэмт хэрэг, зөрчлийн статистик үзүүлэлт болон зарим шалтгаан нөхцөлийн талаар албаныхан танилцууллаа. Улмаар талууд цаашид хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг эрчимжүүлэхээр болов.
Мөн улсын хэмжээнд зохион байгуулах “Мал мах” нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, үр дүнтэй зохион байгуулах чиглэлд анхаарна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 
Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны эхний 9 сард нийт 2104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 526 нь гэмт хэргийн шинжтэй, 1615 нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байв. 
Мөн 2021 оны эхний 9 сарын байдлаар нийт 327 гэмт хэрэг бүртгэснээс илрүүлэлт 30.2 хувьтай, зарим хэргийн хянан шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Өнгөрсөн 2020 оны эхний 9 сартай харьцуулахад энэ онд бүртгэсэн гомдол мэдээлэл 6.6 хувиар буурчээ. Мөн одоогоор бүртгэгдсэн гэмт хэрэг 327 байгаа нь өмнөх оны мөн үeэс 5.8 хувиар буурсан үзүүлэлт аж.
Судалгаанаас үзэхэд орон нутагт согтуугаар болон бүлэглэн үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тохиолдол нэлээд байна.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ