Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгджээ



Ховд аймагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил өнгөрсөн 2011 оны байдлаар 3 бүртгэгдэж байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд илрүүлэлт нэмэгдэж, 2021 онд энэ төрлийн 22 хэрэг бүртгэгдсэн байна.
Ховд аймаг дахь “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-өөс өнгөрсөн 2021 оныг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах жил” болгон зарлаж, 3 бүлэг бүхий 27 ажил хэрэгжүүлсэн юм.
Тодруулбал, нэн ховор борцгор хотон шувууг хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд анхаарал хандуулж, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх зорилгоор “Ховдын бэлгэдэлт хотон шувуугаа хамгаалцгаая” нөлөөллийн аян зохион байгууллаа.
Мөн eрөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчидтай хамтран “Дусал ус шижир алт” аян өрнүүлснээр төрийн байгууллагын 80 гаруй хувь нь усны тоолууртай болов.
Эдгээр ажлын үр дүн болон гишүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулснаар өмнөх жилтэй харьцуулахад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт 40.5 хувиар буурсан гэж албаныхан мэдээллээ.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл нь 2022 онд 4 бүлэг бүхий 22 ажил хэрэгжүүлэх ба цаашид гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарах төлөвтэй.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ