Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх сарын шуурхай зөвлөгөөнийг Цэцэрлэг хотын өнгө үзэмж, тохижилт сэдвийн хүрээнд хийнэ



Архангай аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн сар бүрийн 25-нд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт зохион байгууллаа.
Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс өмнөх саруудын шуурхайгаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, анхаарах ажлуудыг танилцуулж, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газраас цаг үеийн мэдээлэл хийлээ.
Шуурхай зөвлөгөөнийг цаашид төрийн байгууллагуудад тухайн цаг үеийн асуудалтай нь уялдуулж зохион байгуулж байх юм. Ирэх сарын шуурхай зөвлөгөөнийг Цэцэрлэг хотын өнгө үзэмж, тохижилт сэдвийн хүрээнд аймгийн ГХБХБГ-т зохион байгуулахаар төлөвлөжээ.Энэ сарын шуурхайгаар төрийн байгууллагын удирдлагуудад:
-Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга угсралтын ажлыг эхлүүлж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж, хяналт тавьж ажиллах,
- Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг засч сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний хог хаягдлыг цэвэрлэж, хэвийн байдалд оруулах,
- Эрдэнэбулган сумын гуу жалга, нийтийн эдэлбэр газарт шинээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, цаашид нийтийн эдэлбэр газарт хог хаягдал хаяулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байгаа нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж, гүйлтийн зам, дугуйн зам, талбай болон бусад иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх талбайн бүртгэл судалгааг гаргаж, засвар үйлчилгээг хийж, цаашид тогтмол ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Амьсгалын замын томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимжиж байгаа тул мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх, дархлааг хэрхэн дэмжих чиглэлээр тодорхой мэдээлэл зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллага, цахим орчинд иргэдэд мэдээллийг тогтмол хүргэх зэрэг үүрэг даалгавар өглөө.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ