Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

2022 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэхээр болов



Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс түүний харьяа агентлагуудын шуурхай зөвлөгөөн болж, ирэх сард хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жилийн ажлыг эрчимжүүлэх, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих ойн зөвлөгөөнийг зохион байгуулах, тарих модны зураглалыг байгууллага, сум бүрээр гарган нэгтгэх үүрэг өглөө. Хүнс хөдөө аж ахуйн газарт мөн урианы жилийн ажлыг эрчимжүүлэх, мал хаваржилтын явц байдал, түүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, улаан буудайн үр шинэчлэл, сонгино тариалалтын чиглэлээр авсан зээлийн эргэн төлөлтийг гэрээний дагуу бүрэн төлүүлэх ажлыг зохион байгуулах, нөлөөллийн шинжилгээ хийж журмыг эцэслэн дуусган, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх гэх мэт ажлуудыг гүйцэтгүүлэхээр болжээ.
Мөн Орон нутгийн өмчийн газар, Барилга захиалагч орон сууцны корпорацид 2022 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх ажлуудын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, түрээслээд өмчлөх орон сууцны журам боловсруулж хэлэлцүүлэн батлуулахаар боллоо. Мөн “Орон нутгийн хөгжлийн индекс тооцох ажлыг аймгийн хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ