Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар“Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтын тухай хэлэлцэж байна.
2030 он хүртэлх хугацаанд Өвөрхангай аймаг 20 сая мод тарихаар төлөвлөж байгаа бөгөөдАрвайхээр, Хархорин суманд тус бүр 1.5 сая мод, бусад сумдад тус бүр нэг саяас доошгүй мод тарьснаар уг зорилт хэрэгжих юм.
Одоогоор аймгийн хэмжээнд 140 мянган тарьц суулгац бэлэн байгаа аж. Цаашид мод үржүүлгийн газрыг олноор байгуулах, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байгааг холбогдох албанаас хэллээ.
Дээрх ажлын хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулах, мод, бут тарих боломжтой газрууд, тарих модны хэмжээг нарийвчлан тогтоох, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэхчлэн 20 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.