Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өөрийн хүчээр мод тарих боломжгүй хүмүүс зардлыг нь хандивлана



Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 863 дугаар захирамжаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын баг байгууллаа.

Ажлын багийг аймгийн Засаг даргын зөвлөхөөр ахлуулахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн 2030 он хүртэл аймгийн хэмжээнд 20 сая мод тарих ажлын төлөвлөгөөг боловсруулах, зардлыг нь батлуулж зохион байгуулахыг ажлын багт үүрэг болгосон байна.
Харин өөрийн хүчээр мод тарьж ургуулах, арчлах боломжгүй иргэн бүрээс нэг, аж ахуйн нэгж, байгууллага бүрээс 5-аас доошгүй модны зардлыг гаргуулан Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тусгай дансанд төвлөрүүлж, Сум дундын ойн анги болон мэргэжлийн байгууллагаар тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ