Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар "Ногоон суварга босгоё" аяныг хэрэгжүүлнэ. Аяны хүрээнд жилд 250 мянган ширхэг мод бутыг тарьснаар 4 жилд 1 сая мод тарихаар төлөвлөж байна. Ойн мэргэжлийн 7 байгууллага, сум дундын ойн ангиуд 10 гаруй төрлийн мод бутыг Чингүнжавын талбайд 5 сарын 8-10-ны өдрүүдэд худалдана. Энэ жил аймгийн хэмжээнд 89000 тарьц суулгацыг иргэн аж ахуйн нэгжид худалдахаар төлөвлөж байна гэдгийг БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр хэллээ.