Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Баянгол- Хүүхэд хэрэглэгч хөтөлбөрийг эрчимжүүлж, болзошгүй осол гэмтлээс сэргийлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

 
Өнөөдөр БГД-ийн ЗДТГ-ын Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдлаа. Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Зөвлөгөөнийг нээж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг өнгөрсөн 7 хоногт Нийслэл болон дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан юм. 
Цаг үеийн байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар МХХ-ийн дарга Ц.Идэрбат, ОБХ-ийн дарга Б.Сүхбаатар, Хот, нийтийн аж ахуй, хог тээврийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ТНААХ-ийн дарга Б.Өлзийсайхан, Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг вакцинжуулах үйл явц, нөөцийн махны өргөтгөсөн худалдааны талаар ХХҮХ-ийн дарга Д.Содномдорж, Вакцинжуулалтын арга хэмжээний талаар ЭМТ-ийн дарга З.Балдандугар нар тус тус мэдээлэл хийсэн. 
 Энэ үеэр Засаг дарга Ө.Сумъяабаатар “Коронавирусын халдвар бүртгэгдсэн байр орон сууцанд хийх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд тогтмол хяналт тавих. Олон нийтийн газар, гудамж талбайд зорчих иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримталж, аюулгүй байдлаа хангах чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж ажиллах, “БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” хөтөлбөрийг эрчимжүүлэн, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ЕБ-ын сургууль, цэцэрлэгүүдийн гадна талбайд бага насны хүүхдийг харгалзах хүнтэйгээр 09:00-18:00 цагийн хооронд тоглох, салхилах боломжийг бүрдүүлэх, гадна орчны стандартыг хангаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, эдэлбэр газрын тоног төхөөрөмжийг тогтмол засан сэлбэж, хүүхэд бэртэж гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авахад онцгой анхаарахыг зөвлөв.
Түүнчлэн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс 15 чиглэл бүхий үүрэг даалгавар өгч буйг дуулгаад, хэрэгжилтэд  хяналт тавьж ажиллахыг харьяа хэлтсийн удирдлагуудад үүрэг болголоо.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ