Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянзүрх дүүргийн Онцгой комисс шуурхай ажиллаж байна


Баянзүрх дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар халдвар хамгааллын дэглэмийг баримталж, танхимаар болон цахимаар хуралдлаа. Хуралдаанаар “Зорчигч, тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” холбогдох үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтийг шалгаж байна.
"Ковид-19"-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө нь хэрэгжүүлж байсан ажлын туршлагадаа тулгуурлан, халдвар, хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, дээд газраас ирүүлсэн шийдвэрүүд, үүрэг даалгаврын хүрээнд өндөр хариуцлагатай ажиллахыг албан хаагчдад санууллаа.
Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хаасантай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгойлон анхаарах, аливаа осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэр, орон сууцандаа галын болон угаарын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
БЗД-ийн Шуурхай штабын утас: 93190092
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ