Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо


Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, 25 хорооны Засаг дарга, ОНӨААТҮГ-ын дарга нар оролцлоо.
Чиг үүргийн байгууллагын дарга нар цаг үеийн нөхцөл байдлын мэдээллээ танилцуулж, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан мэдээг хүргэсэн.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан А/1280 тоот захирамж, үүнтэй уялдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын А/630 тоот, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийг Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар танилцууллаа. 
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2020 оны 12-р сарын 14-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөл байдлын зэрэглэлийг бууруулж 34 чиглэлийн ААН-үүдийн үйл ажиллагааг нээхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах чиглэлээр захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох хэлтсүүдэд, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Эдийн засаг, худалдаа үйлчилгээ, тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатар нарт даалгалаа.
Баянгол дүүргийн ЗДТГ 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ