Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн ЗДТГ үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлнэ


Хэнтий аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт, MNS ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, "Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар үзэглэв.
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны бүлэг стандартууд нь байгууллага гүйцэтгэлээ сайжруулж, хэрэглэгч болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд чанар, орлого, зардал, зах зээл, ашиг гэх мэт үйл ажиллагааны олон талыг хамарсан сайжруулалтыг бий болгоход чиглэдэг.

АЗДТГ-ын зүгээс нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс чанарын менежментийн тогтолцоо ISO 9001: 2016 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг АЗДТГ-т нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо, төсвийн зарцуулалт, ажлын давхардал, хийдэл арилж, иргэдийн аймгийн удирдлагууд болон байгууллагуудад итгэх итгэл нэмэгдэж, иргэн ба төрийн харилцаа, ойлголцол шинэ шатанд гарах суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Хүн” төвтэй удирдлагаас “процесс” төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэх юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ