Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаанд Олон Улсын стандартыг нэвтрүүлж байна


“Менежмент ба ур чадварын хүрээлэн”-гийн ахлах зөвлөх Б.Цацрал Өвөрхангай аймагт ажиллаж, дотоод аудиторуудыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Аймгийн ИТХ-ын Ажлын алба,ЗДТГ-ын үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, чанарын менежментийн тогтолцоог орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт”-ыг нэвтрүүлэх ажил өрнөж байгаа юм. Энэ хүрээнд ажлын явцаа зөвлөх багшид танилцуулж, мэргэжил аргазүйн зөвлөмж авлаа. Мөн дотоод аудиторын гэрчилгээг гардан авав.
Чанарын менежментийн тогтолцоог цаашид тасралтгүй сайжруулан амжилттай хэрэгжүүлэхэд дотоод аудиторуудын үүрэг,оролцоочухал болохыг сургагч багш хэлж байв.Дээрх стандартыг нэвтрүүлснээр орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэх, төр, иргэн хоорондын харилцаа уялдааг сайжруулахад тодорхой ахиц дэвшлүүд гарахаж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ