Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймаг “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын менежементийн тогтолцооны MNS ISO-9001-2016 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Чанарын менежементийг тогтолцоог нэвтрүүлэхэд Монголын менежментүүдийн зөвлөхийн холбоо зөвлөх үйлчилгээгээр, Олон улсын стандартын академи сургалтын чиглэлээр хамтран оролцож, Монсертф ХХК баталгаажуулалтын анхдагч аудит хийжээ.
Нутгийн захиргааны байгууллага ийнхүү тогтолцооны стандартыг ажилдаа нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн үйлчилгээ авах орчин нөхцөл,  байгууллагын дотоод эмх цэгц, ажил үйлчилгээний ил тод байдал сайжирч, үйлчилгээний чанарт ахиц өөрчлөлт гардаг байна. Монгол Улсын шилдэг аймгаар сүүлийн гурван жил дараалан тодорсон Өмнөговь аймаг тогтолцооны стандартыг нэвтрүүлж, “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх сууриа тавилаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ