Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн ЗДТГ-т чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ


Булган аймгийн Засаг даргын Тамгын газар чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүллээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Энхжаргал:

-2020 оноос эхлэн чанарын менементийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. 2021 онд "Тэнүүн сэтгэмж" ХХК-тай зөвлөх ажлын гэрээ байгуулан стандарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүллээ.  Гурван шатны буюу бүх албан хаагчдад мэдлэг олгох тойм сургалт, ажлын хэсгийн сургалт, дотоод аудитын багийн сургалт хийлээ. Ажлын хэсэгт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд тухайн хэлтсийн чанар хариуцсан мэргэжилтнүүд шаардлагатай мэдээллийг гарган авч ажлын хэсэг дээр ярилцдаг. Дотоод аудитын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Жил бүр дотоод аудит хийгээд байгууллага дээр ямар асуудал байгааг ажлын хэсэг дээр ярилцаж цаашид сайжруулахаар төлөвлөгөө гаргаж ажилладаг. Чанарын менементийн тогтолцоо нэвтрүүлж эхэлснээс хойш Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтарч ажиллалаа. Өнгөрсөн 12 дугаар сард чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлж, стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулалтын гэрчилгээ авсан. Энэ онд ажлыг үргэлжлүүлээд явж байна гэж ярилаа.
Хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, олон нийтэд шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ