
Сүхбаатар аймагт энэ онд зам тээврийн 141 осол гараад байна. Энэ нь ноднингийнхоос 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ноднин мал дайрсан осол 10 гарсан бол өнөө жил 20 болжээ. Энэ нь нийт ослын 14.2 хувийг эзэлж байна.
Эдгээр ослын дийлэнх нь орой, шөнийн цагаар Мөнххаан, Уулбаян сумын нутаг дахь авто замд гарчээ. Тус зам дагуу 52 айлын 16.514 мал бий. Үүний 3393 нь хариулдаггүй бод мал ажээ.
Хоногт дунджаар 90 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог энэ замд 101 нүх үүсжээ. Үүнийг шаварлаг шороогоор түр нөхдөг ч шороо нь дороо алга болдог юм байна.





