Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгор аймагт автомашин онхолдож гурван настай хүүхэд энджээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.04.06-04.10-ны өдрүүдэд нийт 697 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 486-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  3 хүний амь нас хохирсны 1 нь бага насны хүүхэд.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -6
 
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
 
  • Онхолдох хэлбэрээр-3
 
  • Мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.03.31-ний шөнийн 23 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Гурван булаг сумын 1-р багийн нутаг “Хүзүүвч” гэх газар шороон замд Toyota Prado маркийн Н жолоочтой автомашин онхолдож, зорчигч 3 настай, эрэгтэй Д-гийн амь насыг хохироосон,
2020.03.31-ний өдрийн 20 цаг 05 минутын орчим Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн нутагт шороон замд Toyota Mark-2 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 22 настай, эрэгтэй Ш-ийн амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,0 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 8,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 75 хувиар тус тус өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол 1,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоцгоож, онцын шаардлагагүй бол иргэн та аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ