Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэ хавар 10,0 шахам мянган га талбайд тариалалт хийнэ



Булган аймгийн Рашаант суманд сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжиж байна гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ. Өнгөрсөн онд сумын хэмжээгээр 6440 га талбайд улаанбуудай тариалж, 15,8 мянган тонн үр тариа хураасан байна.
- Манай суманд есөн аж ахуйн нэгж, 15 иргэн газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Энэ жилийн хувьд 8-10,0 мянган га талбайд улаанбуудай, ногоон тэжээл болон тосны ургамал тариалахаар бэлтгэл ажил хийж байна. Тариалалт явуулахад 1300 тонн үр тарианы үр шаардлагатай байгаа. Сумын аж ахуйн нэгж, иргэд улаанбуудай хангалттай нөөцөлж авсан учир үр хангалттай байна. Тариалалт эхлэхэд бэлэн болсон. Өнгөрсөн жилийн хувьд цаг сайхан байсан болохоор үр тариа хангалттай сайн хураалаа. Нэг га талбайгаас 24-50 центнер ургац хурааж аймагтаа төдийгүй улсад өндөр хураасан амжилтад хүрч, улсын аварга тариаланч хамтолон төрсөн гэж сумын Засаг даргын орлогч Д.Одонсамбуу ярилаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ