Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймаг энэ жил 193.3 мянган га талбайд тариалалт хийнэ

Энэ сарын 11-ний байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2546 га талбайд улаанбуудай, 133 га талбайд төмс, 126 га талбайд хүнсний ногоо тариалаад байна.
Энэ онд аймгийн хэмжээнд 284 аж ахуйн нэгж, 154 иргэн нийт 193.3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байгаа. Эдгээрийн 157.2 мянган га талбайд улаан буудай, 5990 га талбайд бусад үр тариа, 8.6 мянга га талбайд тэжээл, 17 мянган га талбайд тосны ургамал тариална.
Харин 2785 иргэн 2789 га талбайд төмс, 2800 га талбайд хүнсний ногоо тариалахаар хаврын тариалалтын ажлаа эхлүүлээд байна. 2021 оны хаврын тариалалтад 731 дугуйт трактор, 170 анжис, 731 үр тарианы үрлүүр, 75 төмс, хүнсний ногооны үрлүүр, 112 бул, 852 борной, 68 өргөн холбоо, 204 сэндчлүүр, 325 бүх төрлийн сийрүүлэгч, 112 бордоо бууц цацагч ажиллаж байна. Цаг уурын хүчин зүйл нөлөөлөхгүй бол 14-20 хоногийн хугацаанд тариалалтыг хийж дуусгах төлөвтэй байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ