Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын хэмжээнд үр тарианы хураалт 84.6 хувьтай байна


2021 онд улсын хэмжээгээр 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн.
Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
Өнөөдрийн байдлаар 66 мянган га талбайг ангилан хадаж, 340.7 мянган га-аас 507.5 мянган тонн үр тариа, үүнээс
  • 322.4 мянган га-аас 482.6 мянган тонн улаанбуудай
  • 18.4 мянган га-аас 179.7 мянган тонн төмс
  • 8.9 мянган га-аас 114.7 мянган тонн хүнсний ногоо
  • 68.8 мянган га-аас 205.8 мянган тонн тэжээлийн ургамал
  • 64.5 мянган га-аас 32.4 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.
Ингэснээр үр тарианы хураалт 84.6 хувьтай, төмсний хураалт 92.5 хувьтай, хүнсний ногооны хураалт 95.2 хувьтай, тэжээлийн ургамлын хураалт 62 хувьтай, тосны ургамлын хураалт 64.5 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1797 цэрэг, 2024 оюутан, 7826 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11647 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байгаа аж.
Ургацаас гурилын үйлдвэрүүд 144.6 мянган тонн, ХААДС-д 35.3 мянган тонн, үрэнд 4.9 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.3 мянган тонн, өндөг болон тэжээлийн үйлдвэрт 5.1 мянган тонн нийтдээ 199.2 мянган тонн улаанбуудай  зах зээлд нийлүүлэгджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ