Булган аймгийн Хангал суманд энэ намрын ургац хураалт дуусаад байна. Сумын Засаг дарга М.Төмөрбат:
- Энэ жил 1837 га талбайд улаанбуудай, 240,5 га талбайд тэжээлийн ургамал тариалсан. Мөн 48,5 га-д төмс, 17,5 га-д хүнсний ногооны үр суулгасан. Ургацын балансаартогтоосон хэмжээнд буюу нэг га талбайгаас 18-22 центнер үр тариа хураалаа. Төмс хүнсний ногооны га-гийн ургац 160 центнер байна. Энэ жилийн ургац хураалт дуусч байна гэлээ. Тус сум 2940 тонн үр тариа, 768 тонн төмс, 272,0 тонн хүнсний ногоо хураан авсан байна. Сумын хэмжээнд ашиглаж байгаа 1500 тоннын багтаамжтай үр тарианы гурван агуулах, төмс, хүнсний ногооны 180 тоннын долоон зооринд энэ жилийн ургацын зарим хэсгийг нөөцөлжээ.