Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдлээ. Уг асуудлыг аймгийн Мал эмнэлгийн газраас тодруулахад нэг голомтоос 50 толгой мал өвчилсөн нь батлагдсан гэв. Үүнтэй холбогдуулан аймгийн шуурхай ажлын хэсэг хуралдаж хариу арга хэмжээ авах ажлуудыг зохион байгуулж байна.