Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Аюулгүй галлагаа" аяныг өрнүүлж байна


Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 онд баталсан “Аюулгүй галлагаа” аяны удирдамж, Баянхонгор сумын Засаг даргын 2022 оны “Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд сургалт сурталчилгаа, хяналт шалгалтыг хийж байна.
Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, "Баянхонгор-Эрчим хүч ЦТ" ХХК хамтран аймгийн хэмжээнд орон сууцны барилга байгууламж, айл өрхүүдэд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм.
Тухайлбал, энэ сарын 15-ны өдөр Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 750 өрхийн пийшин зуухны аюулгүй байдлын үнэлгээг хийж, 1850 иргэнд заавар зөвлөмж өгч ажиллажээ.
Мөн тус багийн иргэдэд болзошгүй гамшиг, осол, гал  түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион байгуулсан байна. Сургалтаар “Аюулгүй галлагаа” аяны талаарх мэдээллийг иргэдэд өгч “Аюулгүй галлагаа” аянд нэгдэхийг уриалжээ.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ