Онцгой байдлын Ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 7, 8-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгуулна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана ажиллах бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын багийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургалт хийх юм.
Ажлын багийнхан өнөөдөр Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт бие бүрэлдэхүүнд дадлага, сургуулийн талаар заавар зөвлөмж өгч, аймгийн удирдлагуудтай уулзав.
Дадлага, сургуулийг “Гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулна.