Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Байт харвааны УАШТ-ээс гурван медаль хүртжээ



Улаанбаатар хотод болсон  Байт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Баянхонгорын баг тамирчид гурван хүрэл медаль хүртжээ.
15 төрлийн спорт холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах цуврал тэмцээнийг “Мөсөн Өргөө”-нд зохион байгуулж буй. Тус нэгдэлд багтсан Монголын байт харвааны холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж эрэгтэй, эмэгтэй, холимог, багийн гэсэн дөрвөн төрлөөр 10 клубийн 102 тамирчин оролцсон байна.
Энэхүү тэмцээнд Баянхонгор аймгаас анх удаа  Биеийн тамир спортын газрын Үндэсний сур, Байт харвааны  Б.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн есөн тамирчин оролцож, цэц мэргэнээ сорьсон юм.
Өсвөр насны ангилалд Баянхонгорын багаас “Соого сейко” ахлах сургуулийн 9а ангийн сурагч Г.Төгсбуян, Номгон ахлах сургуулийн 10г ангийн сурагч О.Билгүүнтөгөлдөр, “Цэц мэргэн” клубийн харваач М.Мөнхбаатар нар гуравдугаарт байрт шалгарч хүрэл медалийн эзэд боллоо.
Түүнчлэн  Монголын байт харвааны холбооноос зөвхөн нэг тамирчныг онцлон олгосон “Өсөх ирээдүйтэй харваач”-аар Номгон ахлах сургуулийн 5а ангийн сурагч М.Уужимжаргал шалгарч, Солонгос Улсын үйлдвэрийн байт харвааны мэргэжлийн нумаар шагнуулах Эрхийн бичиг гардаж авсан байна.
Сонирхуулахад, нум сум буюу байт харваа нь 1972 оны Мюнхены Зуны олимпын наадмын хөтөлбөрт орсноор орчин цагийн Олимпын хөтөлбөрт багтсан байдаг. Зөвхөн тухайн байг онохын төлөө л төвлөрдөг тул тайвшрал өгч, хүний сэтгэл зүйг төвлөрүүлдэг, насны хязгаар заадаггүй, ганцаарчилсан болон багийн төрлөөр хичээллэж болдог, бэртэж гэмтэх эрсдэл багатай зэрэг олон давуу талтай аж. Эртнээс эрийн гурван наадамд сур харваагаар цэц сорьдог монголчуудын хувьд уламжлалт спортын нэг болгон хөгжүүлэх суурьтай тул Байт харваагаар хичээллэх хүүхэд, залуусын тоо өссөөр байгаа юм.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ