Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Кharakhorum ice festival-2021" мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээн Бат-Өлзий сумын “Улаанцутгалантын хүрхрээ”-д боллоо.
Тус фестивалийг БОАЖЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо, "Монголиа Экспедишнс" ХХК хамтран 9 дэх жилдээ зохион байгуусан юм. Энэ удаагийн тэмцээнд 12 байгууллага, клубийн 70 тамирчин оролцож, хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин мөсний авиралт хийлээ.
Тэмцээний;
Мэргэжлийн, эрэгтэй хурдны төрөлд:
I байр ОУХМ Д.Баасандорж Хайрхан аялагч клуб
II байр ОУХМ Н.Хэрлэн Сутайн бор клуб
III байр Спортын мастер Ч.Мандахбаяр УБ аялагч клуб
Мэргэжлийн, эмэгтэй хурдны төрөлд:
I байр Н.Сэлэнгэ Сутайн бор клуб
II байр Гэрэлчимэг УБ аялагч клуб
III байр Ц.Энхжаргал Саммит клуб
Сонирхогчид, эрэгтэй хурдны төрөлд:
I байр Б.Итгэл Сутайн бор клуб
II байр Б.Батчулуун Сутайн бор клуб
III байр Б.Амгалантөгс Сутайн бор клуб
Сонирхогчид, эмэгтэй хурдны төрөлд:
I байр Э.Баярчимэг УРСА клуб
II байр Б. Батцэцэг Хувиараа
III байр М.Оюунчимэг УБ аялагч клуб тус тус шалгарав. KARAKORUM цомын эзнээр Хайрхан аялагч клубийн тамирчин ОУХМ Д. Баасандорж, Сутайн Бор клубийн тамирчин, спортын дэд мастер Н. Сэлэнгэ нар шалгарлаа.
Тэмцээний үеэр Мазаалай клубийн санаачлагаар 36+ ангилалд 1 сая төгрөгийн бооцоот тэмцээн зохион байгуулахад эрэгтэйчүүдээс Монголын спорт авиралт, мөсөнд авиралтын мастеруудын холбооны тамирчин ОУХМ н.Анхбаяр, эмэгтэйчүдээс Эрдэнэт уулын холбооны н.Батцэнгэл нар түрүүлэн бооцоогоо авав. Мөн тус фестивалийн үеэр мөсөн шагай харвааны тэмцээн, үзүүлэх тоглолт болсон юм. Мөсний шагайн харваанд 10 баг оролцон өрсөлдөж,“Орхоны жавар”дэвжээний тамирчин Л.Энхбаяр ахлагчтай баг тэргүүн байр эзэллээ.