Өмнөговь нутаг маань дэлхийн хурдан хүмүүсийн өлгий гэж овоглох болов. Өнөөдөр хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Budjargal Byambaa тэргүүлж, энэ төрөлд дэлхийн 5 удаагийн аваргын амжилтыг бүтээлээ.
Өнгөрсөн жил хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д 85 настай Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Ц.Раднаа гуай 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Тэрбээр 60 метрийн саадтай уралдаан болон гурвын харайлтын төрөлд тус тус алтан медаль хүртэж, энэ ДАШТ-ээс 3 алтан медаль зүүсэн юм.
Мөн тэрээр Австрали улсад 2019 оны 9 сард болсон хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт гэсэн 3 төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.
Өмнөговь өймгийн Хүрмэн сумын уугуул Цолмонгийн Агваан агсан 1956-1962 онд хөнгөн атлетикийн олон төрлөөр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960 онд хөнгөн атлетикийн Ази тивийн аваргаар шалгарч байсан гэдэг.
Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Лувсанлхундэгийн Отгонбаяр марафон гүйлтийн 5000 м-ийн улсын дээд амжилтыг эзэмшдэг. Тэрээр 2004, 2012 оны олимпийн тоглолт, 4 удаагийн ДАШТ, 2 удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон мэргэжлийн шилдэг тамирчин билээ.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Монгол улсын гавъяат дасгалжуулагч, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Sugir Tuvshinbayar хөнгөн атлетикийн улсын 8 удаагийн аварга, Бүх ард түмний спартикадын хошой аварга тамирчин билээ. Мөн тэрээр 1982 онд уртын харайлтын улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож байв. Түүний дасгалжуулсан Өмнөговь аймгийн баг тамирчид өсвөр үеийнхний хөнгөн атлетикийн УАШТ-нд завсаргүй 14 удаа, насан хүрэгчдийн УАШТ-нд 5 удаа, ахмад мастеруудын УАШТ-нд 7 удаа тус тус хошуучилсан билээ. Энэ бүх амжилтаараа тэрээр Монголын хөнгөн атлетикийн спортын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Өмнөговь - энэ дэлхийн хамгийн хурдан хүмүүсийн өлгий нутаг билээ.Нээрээ л учир байгаа байх шүү.Говь тал шигээ сэтгэлийн их тэнхээ тэнхээтэй байдаг байх.