Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Спортоор хичээллэдэг хүний тоо өмнөх жилүүдээс 15 хувиар нэмэгджээ


“Спортын аварга” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Ховд аймгийн баг, тамирчдыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймагт “Спортын аварга” хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлснээр тамирчдын амжилт ахиж, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртэх медалийн тоо тогтмол нэмэгдэж, эдгээр онд 1469 медаль гардан авсан юм.
Мөн орон нутагтаа сурын харваа, уулын авиралт, гар бөмбөг, жүдо бөхийн төрлөөр улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж, Ховд аймгийн баг, тамирчид тэргүүлсэн, медальт байрт шалгарсан зэрэг амжилт үзүүлсэн байна.
Үүнээс гадна спортын шинэ төрлүүд нэмэгдэж, тамирчдын өрсөлдөх чадвар өсч, спортоор хичээллэх хүүхэд багачууд, иргэдийн тоо өмнөх жилүүдээс 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 
Иймээс иргэдийг нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх стандарт орчин бүрдүүлж, хөгжүүлэх, өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, амжилт гаргасан баг, тамирчин, дасгалжуулагчдыг урамшуулах, алдаршуулах зорилгоор “Спортын аварга” хөтөлбөрийг 2021-2024 онд дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 67 дугаар тогтоолоор баталлаа.
Тус хөтөлбөрийг хэд хэдэн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд аймгийн нийт хүн ам нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх стандарт орчин бүрдүүлэх, дасгалжуулагч, баг тамирчдын ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, уралдаан тэмцээнд оролцуулах гэж тусгажээ.
Мөн аймаг орон нутагт спортын сонгосон төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлтгэж улс, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадвар эзэмшүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлж техник, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж буй.
Түүнчлэн “Спортын аварга” хөтөлбөрт дараах спортын төрлийг хамруулах аж.
Нэгдүгээрт. Орон нутгийн топ төрөл /волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, таеквондо/
Хоёрдугаарт. Олимпийн төрөл /жүдо бөх, чөлөөт бөх, бокс/
Гуравдугаарт. Шинээр хөгжиж буй спортын төрөл /дугуй, спорт авиралт, байт харваа/
Дөрөвдүгээрт. Бусад спортын төрөл /хөлбөмбөг, сагсан бөмбөг, самбо бөх/
Тавдугаарт. Оюуны спортын төрөл /шатар, даам/  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ