Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарим суманд хурдан морь, тэмээний уралдаан зохион байгуулахыг хориглов


Баян-Өлгий аймгийн Засаг даргын "Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" 2022 оны 06 тоот захирамж гарлаа. Манай улсын 16 аймгийн 92 суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан байгаа. Үүнээс хөрш зэргэлдээ Увс аймгийн 8, Ховд аймгийн 5, Говь-Алтай аймгийн 4, Завхан аймгийн 17 суманд дэгдэлт зогсохгүй байгаа тул гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дээрх захирамжийг гаргажээ.
Тус захирамжаар шүлхий өвчин гарсан аймгуудаас мал оруулахыг, мөн өвчин дамжин тархах эрсдэлтэй Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Дэлүүн, Толбо, Өлгий сумын хэмжээнд хурдан морь, тэмээний аливаа уралдаан зохион байгуулахыг 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хориглосон байна.
Түүнчлэн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчин гарсан аймаг, сумдтай хил залгаа сум, багуудад байнгын болон хөдөлгөөнт эргүүл томилон ажиллуулах, багийн Засаг дарга, малын эмч, малчид, мал бүхий иргэд, мал, махны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.   
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ