Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Ёс зүй, хариуцлагатай төрийн алба" аяныг зарлалаа


Төрийн албаны салбар зөвлөл хуралдаж, энэ сарын 11-нээс  "Ёс зүй, хариуцлагатай төрийн алба" сарын аяныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Тус аян төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачилгыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээх, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилготой.
Аяны хүрээнд, "Өөрөө манлайлж, өөрөө үлгэрлэе" төрийн албан хаагчдын шинэ санал, санаачилгыг дэмжих, "Мэргэшсэн төрийн алба -  Мэдлэг, чадвар, сэтгэлээр бэхжинэ" сэдэвт төрийн албан хаагчдын 3 үеийн уулзалт зохион байгуулах, "Чадварт тулгуурлаж, чанар хүртээмжтэй үйлчилье" үзүүлэх сургууль зохион байгуулахаар болсон байна.
2021.10.11-2021.11.11-ний хооронд үргэлжлэх тус аяны тайлангаа тухайн байгууллагууд 11 дүгээр сарын 15-ны дотор ТАСЗ-д хүргүүлэх бөгөөд аяныг дүгнэх, шалгаруулах хугацаа нь 11 дүгээр сарын 18 байх аж.
Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн 182 төрийн байгууллагад 5482 төрийн албан хаагч ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ